одоогийн орон байр:гол нYYр> Head News

МҮХАҮТ-ЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД БНХАУ ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАВ

        2-р сарын 10-ны өдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин бизнес эрхлэгчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн хамт БНХАУ-аас МУ-сад суугаа ЭСЯ-нд хүрэлцэн ирж, МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ уриалан БНХАУ шинэ төрлийн коронавирусын халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэхэд цуглуулсан хандивыг гардуулан өгч БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн дэм өгөв. Элчин сайд Цай Вэнруй О.Амартүвшины уулзалтад ЭСЯ-ны Эдийн засаг худалдааны зөвлөх Сун Сюежүнь, Тамгийн газрын зөвлөх Ли Яньжунь нар байлцав.

        О.Амартүвшин хэлэхдээ Монгол, Хятад хоёр улс бол мөнхийн хөрш, БНХАУ-сад дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдварт өвчинд Монголын нийт ард түмний сэтгэл зовниж байгаа. Маш олон МҮХАҮТ-ын гишүүн болон бизнес эрхлэгчид тусламжийн гараа сунгаж өөрийн хувь нэмрээ оруулан БНХАУ шинэ төрлийн коронавирусын халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэн чин сэтгэлийн дэм өгөв. Энэ удаагын МҮХАҮТ уриалсан хандивын аян арга хэмжээний зорилго нь зөвхөн Хятад улс шинэ төрлийн коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх төдийгүй энэ нь бид бүгдийн өмнө тулгамдаж буй бэрхшээл юм. Монгол тал Хятадын Засгийн газрын үр дүнтэй удирдлага доор болон Хятадын ард түмний хамтын хүчин чармайлт доор коронавирусын халдварт өвчинг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол тал Хятадын ард түмэнд чадах чинээгээрээ тусламж үзүүлсээр байх болно.

        Элчин сайд Цай Вэнруй Монголын бизнес эрхлэгчдэд талархсанаа илэрхийллээ. Хятад улс тархалттай тэмцэхээр их гүрний өндөр хариуцлагаа биелүүлж цуцашгүй их хичээл зүтгэл гаргасан. Монгол Улс бол Хятадын хойд хөрш, тархалт дэгдсэн үеэс эхлэн олон арга хэлбэрээр Хятадын талд дэмжихээ илэрхийлж хандивын олон аян өрнүүллээ. Хятад тал үүнд талархсанаа илэрхийлж, сэтгэл ихэд хөдөлж байна. Энэ үйлдэл бидэнд "Зовох цагт нөхрийн чанар танигддаг” болохыг бодитоор харууллаа. Мөн үүгээр хоёр орны харилцаа өндөр түвшингд хөгжсөнийг харуулав. Ойрын жилүүдэд Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй цэцэглэн хөгжиж үр өгөөжөө өгсөөр нийгэм олон нийтэд ихээр сайшаагдаж байна. Гэхдээ шинэ төрлийн коронавирусын тархалтын улмаас хоёр улсын иргэдийн харилцан зорчилт, ачаа тээвэрлэлтэд бэрхшээл учруулж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөлж байна. Энэ удаа МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ уриалан хандивын аян өрнүүлж "Хятадад туслах нь өөрсдөдөө тусалж буй хэрэг" гэдэг үзлийг ойлгуулсан. Бид үүнийг өндрөөр үнэлж байна. Шинэ төрлийн коронавирус бол түр хугацааных гэвч Хятад, Монголын найрамдал харилцаа болон хамтын ажиллагаа бол үүрдийн. Хятадын тал хоёр орны ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахаар Монголын талтай хамтдаа хичээх болно гэв.

Big Medium-sized Small

холбогдол бYхий зохиол:

    Ministry of Commerce Website Copyright and Disclaimer Statement:

        All articles marked with "Article type: Original" posted on the website of the Ministry of Commerce and its sub-sites are copyrighted by this Website and its sub-sites. Any reproduction or use by any other websites, media or individuals must be attached with a clear indication of "Source: Ministry of Commerce Website".

        All articles posted on this website or its sub-sites marked with "Article type: reproduced" or "Article type: translated" and "Article type: redistributed" come from other media, and are provided solely for the user's information, which does not mean this Website or its sub-sites endorse the ideas thereof or assume any legal liability or responsibility for their authenticity. Any other media, websites or individuals must maintain the source of information indication on this Website or its sub-sites when using the information, and shall assume legal liability for the use.

    du temps de Pékin: 2020/09/28/1AM
    du temps local: 2020/09/28/1AM

    байнгын лавлах