БНХАУийн сонин мэдээ хоёр этгээдийн харилцаа БНХАУийн худалдааны солилцоо БНХАУийн Yзэсгэлэн худалдаа
манай тухай хамтын ажиллагаа БНХАУийн тойм тθрийн бодлого хууль дYрэм байнгын лавлах
одоогийн орон байр: гол нYYр >  БНХАУийн тойм >  Yндэстэн >  зохиол

Үндэстэн
2004-12-15 17:48

Хятад бол олон үндэстнийг багтаасан орон юм. Нийт 56 үндэстэнтэй. Үүнээс Хань үндэстэн хүн амын ихэнх хувийг буюу 91.6%-ийг эзэлдэг.Бусад 55 үндэстэнийг үндэстний цөөнх хэмээн нэрийдсээр иржээ. 2000 оны орон даяарх 5 дах удаагийн хүн амын тооллогоор уг 55 үндэстний дотор саяас дээш хүн амтай нь Жуан, Манж, Хуй, Мяо, Уйгар, И, Пужя, Монгол, Түвд, Бун, Яао, Солонгос, Бай, Хани, Ли, Казак, Дай зэрэг 18 үндэстэн болно. Эдгээрээс хамгийн их хүн амтай нь Жуан үндэстэн 16 сая 179 мян. 100 мянгаас сая хүртэлх хүн амтай нь Шө, Лису, Гөлао, Лагу, Дунсян, Ва, Шуй, Наси, Циан, Ту, Ибо, Мулао, Арказ, Дагур, Жинпо, Санла, Маонан зэрэг 17 үндэстэн. 10-100 мян хүрэхгүй хүн амтай нь Булан, Таджик, Пуми, Ачан, Ну, Эвэнк, Жин, Жинуо, Дөян, Узбек, Орос, Сугу, Баоань, Мэнба, үзэмчин, Дулун, Татар, Сужө зэрэг 20 үндэстэн, хамгийн бага хүн амтай нь Луоба үндэстэн дөнгөж 2965 хүнтэй байна.

       Хань үндэстэн нь нийт улсын газар нутагт тархан суурьшдаг, ялангуяа Шар мөрөн, Хөх мөрөн, Жужиан мөрнүүдийн их сав газрын дунд, доод хэсгээр цаашлаад Дунбэйн тэгш талд олноороо суурьшдаг. Хэдийгээр дээр дурьдсан 55 үндэстэн хүн амын хувьд цөөхөн ч харьцангуй өргөн уудам газар нутагт ( нийт улсын газар нутгийн 64.3 %-ийг эзэлдэг.)тархсан байдаг. Дунбэй, Хуабэй, Сибэй, Синаны хязгаар нутагт олноор оршдог. Юнань мужид 20 гаруй тооны үндэстэн амьдардаг нь Хятадын үндэстнүүд хамгийн их төвлөрсөн газар юм. Хятадын түүхэн дэх үндэстнүүдийн нүүдэл, газрын тэмцэл, иргэншил болон үе үеийн улсууд ээлжлэн төр барих зэрэг шалтгаануудаас дээрх олон үндэстэн эдүгээ шигүү, холилдон оршиж, оршин сууж буй нутгаа өөр хоорондоо солилцон амьдарсаар иржээ. Иймэрхүү нөхцөлд Хань болон бусад олон үндэстнүүдийн хоорондох улс төр, эдийн засаг, соёлын харилцааг өргөжүүлэхийн тулд үндэсний цөөнх олноор амьдардаг нутгуудад өөртөө засах тогтолцоог хэрэгжүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

 

 

их дунд бага】 【дармаллах】 【танилцуулах

холбогдол бYхий зохиол

 



 таа щYYмжээ нийтэл:    бичгийн нэр:    байцаах

хэвэлсэн эрх: худалдааны яаман