БНХАУийн сонин мэдээ хоёр этгээдийн харилцаа БНХАУийн худалдааны солилцоо БНХАУийн Yзэсгэлэн худалдаа
манай тухай хамтын ажиллагаа БНХАУийн тойм тθрийн бодлого хууль дYрэм байнгын лавлах
одоогийн орон байр: гол нYYр >  БНХАУийн тойм >  география >  зохиол

Газарзүйн байрлал
2004-12-15 17:33

БНХАУ нь Ази тивийн эх газрын зүүн хэсэгт, Номхон далайн баруун эргийн нутгийг эзлэн оршдог. Хуурай газрын нийт хэмжээ 9.6 сая км кв байдаг нь ОХУ, Канад улсуудын дараа хуурай газрынхаа хэмжээгээр дэлхийд 3-р байрт ордог. Хятад улсын газар нутаг зүүнээсээ Мо голоос Хар мөрөн ( хойд өргөрөгийн 53.30с), өмнө зүгтээ Наншагийн бүлэг арлууд( хойд өргөрөгийн 4с ), өргөрөгийн алгасалтын хэмжээ нь 49с. Баруунаасаа Хар мөрөн Усули мөрний зааг ( зүүн уртрагийн 135.05 мин ), зүүнээсээ Памирын өндөрлөг ( зүүн уртрагийн 73.40 мин ) уртрагийн алгсалын хэмжээ 60с болно. өмнөдөөсөө умард, баруунаасаа зүүн хүртэлх хоорондын зай нь 5000 гаруй км.

       Хятад улсын эх газрын хилийн урт нь 22800 км бөгөөд зүүн талаараа БНСУ, хойд талаараа Монгол улс, зүүн хойд талаараа ОХУ, баруун хойд талаараа Казакстан, Киргизстан, Таджикстан, баруун болон баруун өмнөд талаараа Афганистан, Пакистан, Энэтхэг, Непал, Бутан зэрэг улсуудтай тус тус хиллэдэг. Зүүн болон Зүүн өмнөд хэсгээрээ БНСУ, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонези зэрэг улсуудтай хил залган оршдог.

       Хятадын эх газрын далайн эргийн урт нь 18000 км болно. Далайн эрэг хавиарх газар нь тэгш, олон том гарамтай бөгөөд эдгээрийн ихэнх нь жилийн жилийн сүүлчээр ч байнга ажиллагаатай байдаг. Хятадын газар нутгийн баруун өмнөд хэсэг орчим Бохай, Шар, Дунхай, Нанхайн тэнгисүүд байдаг. Далай тэнгисийн эзлэх газар нутгийн хэмжээ 4сая 730 мян км кв. Бохайн тэнгис бол Хятадын дотоодын тэнгис агаад Хуанхай, Дунхай, Нанхай зэрэг тэнгисүүд нь Номхон далайтай нийлдэг байна.

       Хятадын далай тэнгисийн Бүсэд 5400 гаруй арлууд тархан байрладаг. Эдгээр арлуудын дундаас хамгийн том нь Тайваний арал бөгөөд 36 мян км кв нутаг дэвсгэртэй. Цаашлаад Хайнань арал нь 34 мян км кв нутаг дэвсгэртэйгээр удаалдаг. Тайвань арлын зүүн хойд хэсэгт орших Дяоуй буюу Загасчлах арал, Чивэй арал нь Хятадын хамгийн зүүн зүгийн арал юм. Өмнөд далайн Нанхайн арлуудын хад, цохио нь Хятадын хамгийн өмнө зүгийн арлууд ба байрлал нь өөр өөр байдаг учраас зүг чигээрээ Дуншагийн арлууд, Наншагийн арлууд хэмээн нэрлэгддэг байна.

 

 

их дунд бага】 【дармаллах】 【танилцуулах

холбогдол бYхий зохиол

 



 таа щYYмжээ нийтэл:    бичгийн нэр:    байцаах

хэвэлсэн эрх: худалдааны яаман